Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 06 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Цахир, Чулуут, ӨндөрУлаан, Хангай, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Эрдэнэбулган сумдын нутгаар 11,1 – 13,8 градус, бусад сумдын нутгаар 14,6 – 18,4 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Хайрхан, Чулуут, Цахир сумын нутгаар олон жилийн дунджаас 1,2 - 3,8 грудасаар дулаан, Төвшрүүлэх сумын нутгаар 1,2 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 30,0 – 33,0 градус, бусад сумдын нутгаар 24,0 – 29,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хашаат, Хайрхан, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 1,0 - 2,0 градус, бусад сумдын нутгаар 2,0 - 6,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 1 - 3 өдөр ажиглагдлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар 25,0 - 28,0 градус, бусад сумдын нутгаар 18,0 - 24,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэмандал, Цэцэрлэг, Батцэнгэл, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 63,0 – 65,0 градус, бусад сумдын нутгаар 57,0 - 62,0 градус хүрч халсан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Өгийнуур, Хашаат сумдын нутгаар 1,0 - 4,0 градус дулаан, Хангай сумын нутгаар 8,0 градус , бусад сумдын нутгаар 1,0 - 6,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 14 - 28 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нутгаар 9,5 – 99,6 мм хур тунадас орсон байна. Хамгийн бага нь Цахир сумын нутгаар 9,5 мм , хамгийн их нь Төвшрүүлэх суманд 99,6 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Тариат, Цахир, Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, Эрдэнэмандал, Өлзийт, Батцэнгэл сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 12 – 23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур ихэнх сумдын нутгаар секундэт 16 – 23 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байлаа. 10 м/с –ээс их салхитай өдөр Тариат, Цахир сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 2 - 28 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Энэ сарын эхээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал аймгийн аймгийн нийт нутгийн 60 хувьд нь хэвийн , 40 орчим хувьд нь дунд, ургамлын дундаж өндөр 3 – 5 см, сарын дунд үеэр бэлчээрийн ургамлын ургалтын байдал аймгийн нийт нутгийн 75 хувьд нь хэвийн , 25 орчим хувьд нь дунд, ургамлын дундаж өндөр 3 - 8 см, сарын сүүлийн арав хоногийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал аймгийн нийт нутгийн 75 хувьд нь сайн, 30 гаруй хувьд нь дунд байлаа. Ургамлын дундаж өндөр 4 - 10 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал төллөх, хөөвөр хялгас авах, хонины ноос хяргах, малд тарилга хийх, туулга өгөх, мал хөнгөлөх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хайрхан, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа